ХааC

Чи бол миний тав дахь улирал

2018 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Анхболд

 Гар минь үрчлээтсэн ч

Гарах илч нь хэвээрээ.,

Гараас чинь атгаад

Хаялах цасан дундуур

Хамт алхая

Гуниг тээсэн нүд минь

Гандсан навч шиг сүүмийсэн ч

Ганцхан чамайг харахдаа

Хагацал үгүй мэт

Хамгаас дотнохон ширтэнэ

Гуниг нууж орсон бороон дуслууд

Гандсан бодлын үзүүрт бүжиж

Ганцхан чамайг урин

Ханаж чадамгүй сэтгэлийн гүнд

Хайр болон шингэнэ

Гэнэт орсон бороон дуслууд

Гэрлээр өндийсөн яргуйд шүргэж

Гэгэлгэн догдлолын зурвасхан агшинд

Хайрлан буй сэтгэл

Халуун өнгийн дурлал болж амьлана

Чи бол миний тав дахь улирал

Чиггүй зүглэсэн дурлалын улирал

Би биш

2018 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Анхболд

Хүсэл биелэх өдрийг хүлээсээр

Сэтгэл дотроо гундан алхана

Хүрч даанч чадахгүй үгүйрсээр

Санан дурсаж ганьхран сууна

Харах бүрийд шунан тэмүүлсээр

Халгих сэтгэл түргэн цалгина

Урсах бүрийд гуниг тодрох нулимс

Учрал хүсэж чамд л тэмүүлнэ

Ухаарал нэхэж харц өргөх үгс

Бодол нөхөж сэтгэл чагтална

Чамд зориулж бичсэн шүлэг минь

Чандын үгийг минь бүрэн дайгаагүй ч

Чамайг дурсан харуусах бүрийд

Чагталсан үгс нүднээс урсана

Хэлэх үгс чинь надад биш өөр нэгэнд

Харах нүд чинь намайг биш

Хүрэх гар чинь надад биш өөр нэгэнд

Хайрлах зүрх чинь би биш

.

2018 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Анхболд

Харах бүрийдээ дурлаж

Хайлган сэтгэлдээ тээвч

Уулзах бүрийдээ уярч

Ухаан бодолдоо дүүргэвч

Халин нисэж сэтгэлээс үргэнэ

Урсан одож бодлоос үймнэ

Чи элэн нисэх шувуухай юу

Би уусан замхрах цас бороо юу

Цөхрөл

2018 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Анхболд

Туйлын цөхрөлд автжээ.,

Анх мэдэрсэн тэр зүйлс

Ахиад хэзээ ч ирэхгүй л

Үнэ цэнэтэй байсан хүсэл

Үлээх зуурхан арилах л

Ирсэн замаа санахгүй л

Ихэд гунин цөхрөхдөө

Ганцхан гэж мөрөөдөвч

Гуньхрал илүү олон

Цөхрөл

2018 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Анхболд
Саяхан мэт, тэр л явах зам нь тодхон, бяцхан бор зүрх нь булгилж ядан догдлоостой, өнөөдрөөс маргаашийн өртөөнд бодол нь дүүлээстэй., Саяхнаас одоог хүртэл, ирсэн замаа санахгүй, юу үнэ цэнэтэйг мэдэхгүй, цөхрөлийн туйлд шигдчихээд гарах аргаа олохгүй, хаана хүрээд зогсох ёстойг ойлгохгүй, би биш болсоор, цаг урссаар л., Саяхнаас саяхан зогсонги байдлын туйл дээрх оршихуйд гуниг, цөхрөл, шантрал, гуньхрал, харууслыг амтлуулсан ч залгиж үзээгүй сэтгэл нь үл болон хувирна.

Цөхрөл

2018 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Анхболд

Намар чи надад

Гундаж шарласан навч шигээ

Ганхаж сэлгүүцсэн салхи шигээ

Гудайж хоцорсон модод шигээ

Гансарч үгүйлсэн шувууд шигээ

Намар чи надад

Үгүйрч мэлмэрсэн нуур шигээ

Үргээж явуулсан үүлс шигээ

Намар чи надад

Сарниж бүдгэрсэн дурсамж шиг минь

Намар чи надад цөхрөл өгчээ

Ер увдис

2017 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Анхболд
Бүх зүйл уйтгартай болж эхлэхэд гагцхүү чиний хэлсэн үгнээс өдөр бүр өөрийн эрхгүй юу гэдгийг нь мэдэхгүй увдист автана Бүхий л цаг хугацаанд эл хуль хоосон мэт боловч үргэлж дэргэд сууж байгаа юм шиг увдист оршихуй Бүдэгхэн царайны тодхон харцанд чилэгдсэн үзэхүй Бүхэл сэтгэлийн гүнд орших ер увдис Хаанаас ирснийг нь мэдэхгүй Хачин сайхан увдист мэдрэмжийг Ханаж цадамгүй дотоод оршихуйгаас Хамгаас ихээр урин дуудна Хаа нэгтээ мартагдсан оршихуй Харах бүртээ гэгэлзэн гуних уй Хэрвээ хүсвэл биелдэг бол Яг одоо чиний хажууд зогсохсон Хэрвээ бодол бодитой бол Яг одоо чамайг тэврэхсэн

Түүнд

2017 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Анхболд
Хүний амьдралд урьдчилан тааварлаагүй гэнэтийн зүйлс тохиолдож, улмаар тэдгээр нь цаашдын амьдралыг нь дахин хувирган өөрчлөх... Эсвэл тэрхүү тохиосон учрал нь өөрийн амьдралаас илүү үнэтэй мэт бүр утга учир нь юм шиг санагдаж, энэ л учралын төлөө өдийг хүртэл амьдарсан юм шиг бодогдож, хуучин байдалдаа эргэж буцахааргүй, буцсан ч дахин эргэхээр сэтгэл санаа өөрчлөгдөх... Аль нь ч байлаа гэсэн миний амьдрал эргэн хэвийн гольдролдоо орхооргүй болжээ. Дараа дараагаараа олон учрал тохиосноос хамгийн үнэтэй нь , нандин нь, алдахыг хүсмээргүй нь, өөрийн зөн совин, оюун бодолдоо үргэлж тэмүүлж буй нь чи юмаа.

Тэр л охинд

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
Чи
Ялдамхан аашаар намайг татаж
Яруухан инээдээр харцыг уярааж
Янагхан сэтгэлээр бодлыг автуулж
Юутай ч зүйрлэшгүйгээр хайрыг ургуулсан
Чи
Гэмгүй харцаар зүрхийг гэсгээж
Гэгэлгэн гунигийг сэтгэлээс үргээж
Уян биеэр шуналыг булааж
Ухаан бодлыг өөрөөрөө хясалуулсан

Тэр л охинд

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд

Учрах тэрхэн агшиндаа
Уяхан харцанд чинь төөрч
Яруу гоо дүрийг чинь
Янаг сэтгэлдээ тээсээр
Уруулын хээтэй үгсийг чинь сонсох гэж
Хайрын элчтэй гарыг чинь атгах гэж
Уярам дөлгөөн харцыг чинь ширтэх гэж
Хэнзхэн зүрхэндээ чамайг л мөрөөдсөөр...

Чи бол бүгд

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
Сүүлчийн бороон дусалд
Чи чимээгүйхэн миний гэснээс
Надаар зугтаалгаж одно
Сүүмийн үзэгдэх тэр л харц
Чив чимээгүй гуниг дуудан сэтгэлээс
Надад тусан ирнэ.,
Чи гунигт нисэж хүсэлд минь ирсэн шувуухай
Чиний хэлсэн үгс нулимс ундаалж сэтгэлд хурсан харанхуй
Чамгүй өдөр бодол бүрхэж тамд унасан зовлон
Чин хайр чинь надад итгэлээр боссон жаргал.

Шохцал

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
шохоорхол + хагацал = шохцал Дэлгэрэнгүй»

Шүлэгч

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
Одод түгэх үдшийн бүрийгээр 
Онгод тэнгэрт саран гийлээ
Онгон цагаан сарны туяа
Оюун бодолд минь тусах шиг
Дэвтэрт зурагдах үзэгний чимээгүй
Цонхонд цантах амьсгалын дуугүй
Дэвэрүүн бодлын гэгээн аниргүй
Цохилох зүрхний булгилах соноргүй
Тохиолдлын мэт уулзах үгс
Санамсаргүй нийлэх хослол болж
Тоотойхон завны зогсошгүй мөчид
Санаанаас цэгт хөрвөгдөнө
Дараалалгүй урсах яруугийн аястай зэрэгцэнгүй
Даган хөдлөх хуруун хэмнэлийг гүйцэшгүй нь
Бүдэгхэн царайны тодхон харцыг чилээнгүй
Бүхэлээс тэр л цэгт хүрэшгүй нь

Санан санасаар

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
Салхиар шивнэсэн биз дээ
Чи сонсоогүй гэж үү
Сарнаар болзоно гэснээ
Чи мартаагүй биз дээ
Салхинд биш, саранд ч биш
Надад ч биш
Чи ер нь ингэхэд
Хэнд амлалт өгчихөв,
Чихэнд хэлээгүй ч
Гарт минь сонсогдоно
Чиггүй мартсан ч
Гунигт минь санагдана
Цагийн зүү алгуур товшиход
Цалгих хүсэл түргэн халигана
Чиний инээд харцанд үзэгдэнэ
Чин үнэн тунгалаг өнгөөр.

Дурлал гэдэг...

2017 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Анхболд
Зөөлөн үлээх салхи хөнгөн навчисыг хийсгэж
Зөрөн өнгөрөх чи хоосон сэтгэлийг дүүргэнэ
Зүүдэнд ч үзэгдэмгүй энхрий тэр л төрх
Зүрхийг минь хэнзлэн догдлуулах шиг
Чи хэлж ирээгүй мөртлөө
Чихэнд минь дурлал шивнээгүй атлаа
Чимээгүй намайг өөрийгөө болгож
Гуниг орхин холдон одно...